Монголын шинжлэх ухаанд дурлагсдын цугларах цэг...
Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн цуурайг сонордож, монголын шилдэг эрдэмтдийн сонирхолтой илтгэл хэлэлцүүлгийг шимтэн сонсож, шинэлэг мэдлэгээр тархиа цэнэглэж, нэг өдрийг долгион таарах хүмүүстэй хамт үр дүнтэй өнгөрөөхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй!
Сониуч занг тань өдөөх туршилт, workshop, үзэсгэлэн, залууст зориулсан боломжууд таныг хүлээж байна.
Янз бүрийн атомууд нэгдэж нэг гайхалтай молекул болох орон зай энд бий...
Дэлхийн тэргүүлэх салбарт гадаадад ажиллаж буй эрдэмтдийн олон нийтэд зориулан хялбаршуулан бэлтгэсэн тусгай видео контент.
Монголдоо байгаа эрдэмтэд өөрийн мэргэшсэн сэдвийн хүрээнд олон нийтэд зориулан бэлтгэсэн онцгой илтгэл.
Гал гарсан сэдвийн хүрээнд хоёр тал мэтгэлцэнэ.
Цоо шинэ харах өнцөг, шал өөр үр дүн...
Гар бие оролцож, мэдэрч, харилцан үйлчилж суралцаарай!